УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөө өглөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдааны эхэнд өмгөөлөгчид хуралд ямар байр суурьтай оролцохоо илэрхийлж, шинжлэн судлуулах нотлох баримтуудаа танилцуулсан юм. Энэ үеэр шүүгдэгч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч нотлох баримтыг шинжлэн судлах үеэр хувийн байдалтай холбоотой зүйл яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөх хүсэлт гаргалаа. Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хаалтай горимоор хуралдахаар болоод байна.
Ийнхүү “нүүрсний” гэх тодотголтой энэ хэргийн тухай дэлгэрэнгүй, нээлттэй мэдээллийг олон нийт шууд хүлээн авах боломжгүй боллоо.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар: