Засгийн газраас Шинжлэх ухааны академийн их сургуультай болох шийдвэр гаргав.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталжээ.
Шинжлэх ухааны академийн их сургуулиар бэлтгэх мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг холбогдох их сургуулиудтай хамтран боловсруулж, батлах, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалт, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг салбарын сайд болон ШУА-н ерөнхийлөгчид үүрэг болгожээ.