Монгол Улсын хоёр уулчин нь Эверестийн оргилд хөтөчгүй, хүчилтөрөгчгүйгээр гарахаар зорьсон юм.
Эверестийн оргилд хөтөчгүй, хүчилтөрөгчгүйгээр гарахаар зорьсон Монгол Улсын хоёр уулчин сураггүй алга болсон тухай өчигдөр Непалын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн бөгөөд олон улсын зарим хэвлэлээр ч цацагдсаар байна.
Тэгвэл Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Гангаамаад өнөөдөр өглөө 11:08 цагт Eight K Expeditions-н захирал Пемба Шерпагаас ирүүлсэн мэдээ захидлын англи хувилбар болон монгол орчуулгыг "Эх орон тань хүлээгээд л" гарчигтайгаар өөрийн нүүр номдоо нийтэлснээс хүргэж байна.
Ирүүлсэн мэдээ:
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эрлийн шерпа өчигдөр (тавдугаар сарын 14) дөрөвдүгээр кемп (7900м)-ээс гуравдугаар кемп хүртэл аргагүй эрхэнд буулаа. Учир нь салхи маш хүчтэй байх тул хүмүүс тэр өндөрлөгт байх боломжгүй байв. Тиймээс бид цаг агаар сайжрахыг хүлээж байна.
Дараачийн мэдээллээр, тавдугаар сарын 13-ны өглөө 8-9 цагийн орчимд оргилд гараад буцаж явсан компанийн өөр нэг баг 8600 метрийн өндөрт тэр хоёрыг оргил руу өгсөж байгааг харжээ. Махлаг гишүүн урд, туранхай гишүүн ард нь явж. Тэгэхээр тэд 8600-аас 8848 метрийн хооронд л байгаа бололтой.
Тавдугаар сарын 13-нд (шөнө) өөр агентлагийн дараагийн баг оргил руу явсан боловч хүчтэй салхи, цаг агаарын таагүй байдлаас болж буцаж ирэв. Энэ баг тавдугаар сарын 13-ны шөнө 8400 метрийн өндрөөс буцсан. Тэгээд 8400 метрт хүртэл өгсөх, уруудах замдаа тэднийг хараагүй байна. Нөхцөл байдалд бид үнэхээр сэтгэл дундуур байгаа бөгөөд манай талаас хамтран ажиллаж, туслахыг эрмэлзэж байна.
Хамтдаа байгаарай! Баярлалаа. Пемба Шерпа, Захирал
Энэ мэдээ нь одоогоор манай талд ирсэн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл юм байна.