Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн шинэчилсэн найруулгын төсөл/-ын төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 30 асуудал хэлэлцэнэ.
Мөн "Төрийн өмчийн зарим их суруулийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилт зэргийг хэлэлцэхээр товложээ.