Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршил
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг өнгөрөгч гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрт худалдаж эхэлсэн.
Тэгвэл иргэдийн хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа аж. Дүүрэг бүрийг хамарсан 33 байршилд болох энэ долоо хоногийн худалдаа өнөөдрөөс эхэлж 19-нийг хүртэл үргэлжлэхээр төлөвлөгджээ.
Энэ оны хаврын улирлын нөөцийн махыг сонгон шалгаруулалтад тэнцсэн долоон аж ахуйн нэгж бэлтгэжээ. Тэд үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн мах бэлтгэн нөөцөлсөн байна.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршил
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршил
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршил