Онцгой байдлын байгууллагаас иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөж хүргэж байна.
Урин дулаан цаг эхэлж иргэд голын эрэг дагуу гэр бүл, найз нөхдөөрөө амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нь ихсэж байна. Гэвч үүнийг дагаад гол, нуурын усанд осолдох харамсалтай тохиолдлууд гардаг. Иймээс онцгой байдлын байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна.
Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
Гол горхи, нуур, цөөрмийн орчимд хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх,
Булчин, шөрмөс татсан зэрэг бие шалтгаантай үед гол, усанд орохоос татгалзах
Түргэн урсгалтай, гүнзгий усанд сэлэхээс зайлсхийх
Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарахыг сануулан болзошгүй аюул, эрсдэлээс сэрэмжлүүлж байна.
Сүүлийн өдрүүдэд нийслэлд гол, усанд осолдож амь насаа алдсан хоёр тохиолдол бүртгэгджээ.