Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
Хүн төрөлхтний өдөр тутмын хамгийн их ашигладаг бөгөөд хамгаас амар хялбар хэрэглээ бол нэг удаагийн гялгар уут, тор. Гэвч энэ нь байгаль болон амьтдад үхлийн аюултай хог болдог. Хүмүүсийн эрүүл мэнд, ирээдүйд ч асар хөнөөлтэй зүйл юм. Уншигч танд энэхүү бүтээгдэхүүний талаар мэдэж, түүнээс татгалзах 10 шалтгааныг хүргэж байна.
2. Америкт нэг хүн жилд дунджаар 365 гялгар уут хэрэглэдэг. Харин Дани улсад жилд дунджаар дөрвөн ширхэг гялгар уут хэрэглэдэг.
3. Нэг миль туулахад шаардагдах хийн түлштэй ердөө 14-хөн гялгар уут тэнцэнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: biologicaldiversity.org
5. Үхсэн яст мэлхийн /далайн/ 34 хувь нь гялгар уут залгисан байдаг.
6. Сав, уут, хүнсэнд зориулж үйлдвэрлэдэг хуванцар нь хүний болон зэрлэг ан амьтдын эрүүл мэндэд хор хөнөөлтэй байдаг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон. Тухайлбал, хорт хавдар, ургийн гажиг, дархлааг дарангуйлах зэрэг сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй дотоод шүүрлийн системийг гэмтээх хоруу бодисууд агуулдаг.
7. Байгальд хаягдсан гялгар уут задрахад 1000 жил шаардлагатай. Харамсалтай нь, энэ хугацааны дараа ч бүрмөсөн шингэхгүй. Хуучирч муудаж, хорт бодисуудыг шингээн хүрээлэн буй орчинд халтай микропластик болж хувирдаг.
9. 2018 оны Олон улсын эргийн /далайн/ цэвэрлэгээний үеэр 1,9 сая хүнсний болон бусад төрлийн гялгар уут цуглуулжээ.
10. 2014 онд АНУ-д гялгар уутыг хориглосон анхны муж Калифорни болжээ. 2018 оны долоодугаар сарын байдлаар дэлхийн 127 улс гялгар уутны хэрэглээг зохицуулах зарим төрлийн хууль тогтоомжийг баталсан байна.
Тэгвэл үүний эсрэг та, бидний бий болгож чадах шийдэл юу вэ?
2. Үйлдвэрлэгчдээс стандарт шаардах, хариуцлага нэхэх. Энэ хэмжээний мэдлэгтэй байх.
5. Эцэст нь хуванцар дэлхийд, байгальд, өөрт чинь яаж заналхийлж байгаа талаар илүү ихийг олж мэдэн мэдлэгжих.
biologicaldiversity.org сайтаас тоо, судалгааны үндэслэлтэй материал орчуулж, бусад баримтаар баяжуулав.