НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдаан буюу СОР17 хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдаан буюу СОР17 хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол Улсад анх удаа болох хуралд НҮБ-ын гишүүн 197 орны 10 мянга орчим зочин, төлөөлөгч чуулна гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд:
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үндэстэн болно.
Хөдөө, аж ахуйн салбарын эдийн засгийн бүрэн боломж нээгдэнэ.
Байгаль орчны төлөв байдал сайжирна.
Газрын үнэ цэн нэмэгдэнэ.
Уламжлалаа дээдэлсэн зах зээлд суурилсан хөгжлийн загвар бүрдэнэ.
Ой болон усны нөөцийн сан нэмэгдэх болно.
Олон улсын хэмжээнд:
Хүлэмжийн хийн шингээлтийг олон улсад арилждаг орон болох
Евроази ялангуяа Төв болон Зүүн хойд Азийн голлох тоглогч болох
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн чиг баримжааг тодорхойлогч болно.
Байгаль орчны хоёр болон олон талт хамтын ажиллагааны 2050 он хүртэлх даян дэлхийн зорилтуудад хувь нэмрээ оруулна.
Бусад:
Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
Монгол Улсын аялал жуулчлал, ахуй үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн орлогод эергээр нөлөөлнө.
Дэлхий нийтийн урт хугацааны өвийг үлдээхэд НҮБ-ын гишүүн орнууд хамтдаа нэгдэх болно хэмээн тооцоолжээ.
Сонирхуулахад, COP16-г зохион байгуулсан Саудын Араб улс хуралд гаргасан зардлаа дөрөв дахин үржүүлж, эх орныхоо байгаль, бүтээн босголтын санхүүжилтийг нэмж чадсан байна.Тиймээс Манай улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулснаар урт хугацааны бодлогын санаачилгуудаа танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарт урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтойг хурал зохион байгуулах Үндэсний хорооны мэргэжилтнүүд үзэж буй юм.