“Талын түнш-2024” хээрийн сургууль Дорноговь аймагт үргэлжилж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль Дорноговь аймагт үргэлжилж байна. Энэхүү дадлага сургууль нь хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдаж байсан “Энхийн элч”, “Талын манлайлагч”, “Анчин бүргэд” сургуулийн үргэлжлэл ажээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал “Талын түнш-2024” хээрийн сургууль нь хоёр орны найрамдал харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хоёр орны хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтойг онцолжээ. Харин БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ван Зы Цян мөнхийн хөрш хоёр орны нөхөрлөлийн гэрч болох “Талын түнш-2024” хээрийн сургууль нь олон талын ач холбогдолтойг дурдахын зэрэгцээ цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудас нээгдэж байгааг илэрхийлээд сургуульд оролцогч цэргийн алба хаагчдад амжилт хүссэн байна.
Энэхүү сургуульд оролцогч хоёр орны цэргийн алба хаагчид говь нутагт БНХАУ-ын талаас бэлэглэсэн 400 гаруй нарс модыг тарьж “Найрамдлын төгөл” гэж нэрлэхээр тогтжээ.
Хоёр орны хамтарсан хээрийн сургуульд оролцогч Монгол Улсын цэргийн алба хаагчид
Хоёр орны хамтарсан хээрийн сургуульд оролцогч БНХАУ-ын цэргийн алба хаагчид
Талын түнш - 2024 хамтарсан хээрийн сургуулийн нээлтийн үеэр