Баруун болон говийн аймгуудад бэлчээрийн ургамлын гарц муу байна
Баруун болон говийн аймгуудад бэлчээрийн ургамлын гарц муу байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 10-ны байдлаар

2,2-7,9 хэмээр дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал энэ сарын 10-ны байдлаар Дундговийн нийт, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Завхан, Баянхонгорын зарим сумын нутгаар муу.

Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын нийт, Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна гэж ОБЕГ-аас мэдээлжээ.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас 2.2-7.9 хэмээр дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-26 метр секунд буюу аюултай үзэгдлийн, Увсын Завхан, Төвийн Лүн, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан орчмоор 28-30 метр секунд хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.