Перу улсад болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол хүүхдүүд гурван алтан медаль хүртлээ.
Өмнөд Америкийн Перу улсад болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол хүүхдүүд гурван алтан медаль хүртлээ.
Энэ сарын нэгэнд нээлтээ хийсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулсан юм.
Ингээд Монгол сурагчдаас:
Сурагчдын шатрын дэлхийн аварга Чинзоригийн Нандинжигүүр.
Харин 15 насны хөвгүүдийн ангилалд Наранболд овогтой Содбилэгт дэлхийн аваргын мөнгөн цом хүртсэн бол 11 насны охидын ангилалд оролцсон Мядагвал овогтой Урангоо, 13 насны охидын ангилалд оролцсон Батпэлдэн овогтой Буянхишиг нар дэлхийн аваргын хүрэл цомын эзэн болсон юм. Мөн 9 насны хөвгүүдийн ангилалд Батсайхан овогтой Бат-Амгалан шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
Сурагчдын шатрын дэлхийн аварга Баярсайханы Учрал.
Ийнхүү тэд Монгол улсынхаа төрийн дууллыг гурван удаа эгшиглүүлж, төрийн далбаагаа 7 удаа намируулжээ.
Эх сурвалж: Стейниц Монголын шатрын академи