05 сарын 10, 2024
“Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгал” үзэсгэлэн үргэлжилж байна
“Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгал” үзэсгэлэн үргэлжилж байна

“Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгал” үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей (Төв байр-Хуучин барилга)-д өчигдөр нээв.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаад байгаа юм. Иймээс “Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгал” үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей (Төв байр-Хуучин барилга)-д өчигдөр нээж, ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн 10 дугаар Ерөнхий чуулганы зочид, төлөөлөгчдөд толилуулжээ.

nyaqwcvbdd2fugkwmfjjiiq2bsrtntbtos7wvwsnj4gxzkvppzg0mgehi8sfzvo1 lqhoxfocykhrstm2mbuzvvfx7n6bcelkuug6wzjti8mfsdb2t4zqf3rxrrzcbjqv Үзэсгэлэн 5 дугаар 09-31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тус үзэсгэлэн 3 хэсэгтэй:

  1. “Юнеско-ийн дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсаас олон улсын, бүс нутгийн өвд бүртгэгдсэн өвүүдийн тусгай үзэсгэлэн:
  2. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг, үндэсний бичгийн дурсгал, ном, хэвлэл
  3. “Бичиг соёлын өв” үнэт ховор номын музейн үзмэр, эд өлгийн зүйлс

Үзэсгэлэнд 500 гаруй бичиг үсгийн дурсгал, судар, үзмэр, эд өлгийн зүйлс, ном, хэвлэлийг дээжлэн дэглэсэн ба 2024 оны 5 дугаар 09-31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.