Энхбаярын Содномпилжээ цээжнээс 235 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тайланд улсын Паттаяа хотод ᠋энэ сарын 5-11-ний өдрүүдэд болж буй пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ цээжнээс 235 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Энэ нь Э.Содномпилжээгийн Дэлхийн цомын зургаа дахь түрүү болж байна. Энэ тэмцээн нь “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа бөгөөд тэмцээний дараа “Парис-2024” паралимпын эрх авсан тамирчдыг зарлах юм байна. Э.Содномпилжээгийн хувьд “Парис-2024” паралимпын эрхийн оноонд хүрчээ.
Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын эрхийн оноонд хүрчээ.
Тэмцээнд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Уранжаргал нар хүч үзэж байна.