Нийслэлийн боловсролын газар хүүхдийг эд хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхжээ
Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 онд баталсан элсэлт зохион байгуулах журмын дөрөв дэх хэсгийн дөрөвт оршин суугаа газартаа нэгээс дээш жил оршин суусан байх гэж заажээ. Мөн элсэгчийг бүртгэхдээ байрны ордерыг эх хувиар авчрах, эзэмших эрх нь эцэг эхийнх нь аль нэгт байх, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авч ирэх зэрэг шаардлагуудыг хүчингүй болгожээ. Учир нь журмын тухайн хэсгийг хүүхдийг оршин суугаа газар болон эд хөрөнгөөр нь ялгаварласан хүний эрхийн зөрчил гэж үзжээ.