05 сарын 09, 2024
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар арав дахь ялалтаа авлаа
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар арав дахь ялалтаа авлаа

Зургийн эх сурвалж: Монголын Үндэсний олимпын хороо

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын арав дахь тулаандаа яллаа. Тэрбээр Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадог тулааны гуравдугаар үед буулган авчээ. 

Түүний хувьд "Парис-2024 олимпын сонирхогчдын боксын төрөлд оролцох хүсэлтээ гаргаж, сорил тэмцээнд ялалт байгуулснаар олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон. Олимпын наадмын боксын төрөлд эрх олгох сүүлчийн тэмцээн энэ сарын 21-нээс зургаадугаар сарын 2-нд Тайланд улсад болох юм.