Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
Өнөөдөр Монгол Улсын буюу үндэсний хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Засгийн газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны чиглэлийн тухай тогтоол гаргаж, жил бүрийн тавдугаар сарын 8-ныг үндэсний хэмжээнд хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
Үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жил “Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрд тэмдэглэн өнгөрүүлж байна гэж тус байгууллагаас мэдээлсэн байна. Мөн өнөөдөр Сүхбаатарын талбайд олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах өдөрлөг зохион байгуулж буй аж.
Жил бүрийн тавдугаар сарын 8 нь Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр байдаг юм.