Энхийн шагнал” гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ 12 дахь жилдээ 2024 оны 5 сарын 8-ны өдөр 16:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд болно.
Монгол Улсын тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн мэдлэг туршлага, ухамсарт амьдралаа зориулж буй эрхэм хүмүүсийн үйл хэргийг ирээдүй хойч үедээ алдаршуулах зорилготой “Энхийн шагнал” гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ 12 дахь жилдээ 2024 оны 5 сарын 8-ны өдөр 16:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд болно.
Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж олныг хийж бүтээсэн, Монгол хүний үнэт зүйлийг үлгэрлэн харуулсан эрхэм хүмүүсийг олон нийтээс нэр дэвшүүлэн жилд нэг хүнийг онцлон “Энхийн шагналтан”-аар тодруулдаг “Эзэн Монгол” төслийг “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд 2011 онд эхлүүлжээ. Энэ нэр хүндтэй шагналыг нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил, олон нийтэд үзүүлсэн эерэг нөлөө, үлгэр жишээ байдал, улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр, манлайлал зэрэг олон шалгуур, шаардлагын дагуу олгодог уламжлалтай.
2023 оны "Энхийн шагнал" гардуулах ёслолын ажиллагааны үеэр.
Анхны “Энхийн шагналтан” Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан болсноос хойш Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Гавьяат багш, Азийн хүүхдийн сангийн захирал С.Эрдэнэчулуун, ОБЕГ-ын аврагч хамгаалагч Д. Эрдэнэбат, С. Ганзам, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Б.Энхравдан, Монгол улсын гавъяат тамирчин Ц. Раднаа, Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагч, байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх нарын 10 Энхийн шагналтан тодорч байсан бол 2023 оны отгон Энхийн шагналтнаар Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг үүсгэн байгуулагч, судлаач, малчин Л.Лхагвасүрэн тодорсон юм.
Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг үүсгэн байгуулагч, судлаач, малчин Л.Лхагвасүрэн
Шалгаруулах зөвлөл энэ жилийн “Энхий шагнал”-д төрөл бүрийн салбараас нийт 46 нэр дэвшигчийн материалыг цуглуулж судлаад 3 үе шаттай шүүн тунгаан ярилцаад Энхийн шагналтныг тодруулсан байна.
Энхийн шагналыг цэнхэр дэлхийгээ элгэндээ энхрийлэн тэвэрсэн Алунгоо эхийн дүрслэл бүхий баримал болон 3 сая ₮-ийн мөнгөн шагнал дагалддаг. Шагналын сан нь Монгол хүний үнэт зүйл, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй байгууллага, хувь хүмүүсийн хандиваас бүрджээ. Энэ жилийн Энхийн шагналын хандивт 156 хувь хүн байгууллага нэгдсэн байна.
Энхийн шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Энх ирээдүй” гар зургийн уралдааныг зохион байгуулдаг.
Мөн Энхийн шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Энх ирээдүй” гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг нь тодруулдаг. Өөрийн улс орон, эх дэлхийнхээ ирээдүйн тухай төсөөлөл, хүсэл мөрөөдлөө гар зургаар илэрхийлдэг тус уралдаанд энэ жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас 252 хүүхэд багачууд бүтээлээ ирүүлээд байна.