05 сарын 08, 2024
Ой, хээрийн гал түймрийн дуудлага өсжээ
Ой, хээрийн гал түймрийн дуудлага өсжээ

Ой, хээрийн гал түймрийн дуудлага өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиаар өссөн байна.

Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр улсын хэмжээнд он гарснаас хойш энэ сарын 6-ныг хүртэлх хугацаанд  ой, хээрийн гал түймрийн дуудлага өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиаар өссөн байна.

Тодруулбал мөн хугацаанд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Түймрийн улмаас ойн 404 га, хээрийн 504,509 га нийт 504913га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад буй аж.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд анхааруулж байна.