01 сарын 15, 2024
Хэнтий аймагт 60000 тонн хивэг хөнгөлөлттэй үнээр олгоно
Хэнтий аймагт 60000 тонн хивэг хөнгөлөлттэй үнээр олгоно

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Хэнтий аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ улсын нөөцөөс хивэг 189.53 тонн, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин нэг, аймгийн онцгой комисст 49 ширхэг гэр, 100 ширхэг хүнсний багц, халдвар хамгааллын хувцас 50 ширхэг, 20 тонн шатахуун тус тус олгохоор болсон байна.  Мөн Засгийн тогтоолоор тогтоолоор 60.000 тонн хивэгийг хөнгөлөлттэй үнээр, 175 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр нэмж олгохоор болсон гэв.

Одоогоор Хэнтий аймгийн дөрвөн сум зудтай, 12 сум, 3 тосгон зудархуу байна. Аймгийн хэмжээнд 11 суманд нийт 6779 толгой мал хорогдоод байгаа юм.  Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бус нутагт Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 532 өрхийн 288.7 мянган мал отроор өвөлжиж байгаа гэж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээллээ.

419693535_802829865189027_6200406481942271532_n 

Шадар сайд Хэнтийн аймагт ажиллах үеэрээ Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Д.Машбатын хот айлаар орж, малчидтай ярилцлаа.  Малчдын хувьд арьс шир, түүхий эдийн үнэ хямд байгаа нь малын тоог өсгөх шалтгаан болж байна. Өнгөрсөн зуны тухайд  хонины ноос худалдаж аваагүй, хаягдсан гэдгийг онцолжээ.