Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн зургаан төрөлтэй бөгөөд хамгийн богино 1.5 км зайд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Харин 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.
Харин 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг. 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг байна.
Хамгийн урт буюу 42 км-ийн гүйлтэд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд хураамж нь 60 мянган төгрөг байна.
Харин тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчдод иргэний үнэмлэх, гадаад пасспорт болон төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар марафонд оролцох эрх нь нээгдэх юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс