“Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг өнөөдрөөс хүчингүй болгох тушаалыгХууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гаргажээ.
Учир нь уг журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан гэж үзсэн байна.
2015 онд журам баталсан болон өнөөдөр хүчингүй болгосон тушаалын зураг
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг буюу 80 орчмыг нь хүчингүй болгож байгаа аж.