01 сарын 15, 2024
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал эхэллээ
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал эхэллээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хурал эхэлж байна.

Нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Шүүхээс урьдчилсан шатны хэлэлцүүлгийг оны өмнө хийж, эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг мөн өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр товлосон ч хойшлоод байсан юм.

Бид энэ тухай дэлгэрэнгүй мэдэлээлэх болно.