Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр “Аймгуудын өрсөлдөх чадвар-2023” үзүүлэлтийг танилцууллаа.
Тус үзүүлэлтийг үнэлэхдээ аймгуудын эдийн засгийн тамир “тэнхээ”, засаглалын үр ашиг, бизнесийн ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн үзүүлэлтийг гол болгожээ.
Тайлангийн ерөнхий индексийг томьёолохдоо тухайн жилд өрсөлдөх чадвараараа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн аймгийг 100 оноотой гэж үзэж, бусад аймгууд хэдэн оноотой вэ гэдгийг харьцуулан гаргадаг аж.