05 сарын 06, 2024
Жаахан шаргын нутаг-2024 уралдаанд 1000 гаруй оролцогч бүтээлээ илгээжээ
Жаахан шаргын нутаг-2024 уралдаанд 1000 гаруй оролцогч бүтээлээ илгээжээ

“Жаахан шаргын нутаг-2024” уламжлалт монгол бичгийн уралдааныг зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулав.

Баруун-Урт хотын Дарьганга зочид буудалд үзэсгэлэн дэглэж олон нийтийн хүртээл болгосон байна.

“Жаахан шаргын нутаг-2024” уламжлалт монгол бичгийн уралдааныг энэ жил Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч И.Батсүхийн нэрэмжит болгон зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулжээ.

Тус уралдаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 29 байгууллагын 290 албан хаагч, 820 сурагч, 28 мэргэжлийн багш нийт 1110 оролцогч бүтээлээ ирүүлснээс шилдэг 36 оролцогч шалгарч өнгөрөгч бямба гарагт шагналаа гардсан байна.

Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Баруун-Урт сумын болон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Насан туршийн боловсрол төв, Хэлний бодлогын зөвлөл оролцож хамтран зохион байгуулсан аж. Мөн сэтгүүлч, яруу найрагч И.Батсүхийн гэргий болон үр хүүхдүүд уралдааныг ивээн тэтгэж тэмцээнд амжилттай оролцсон багш, сурагчдад хүндэтгэл үзүүлжээ.

Зохион байгуулагчдын зүгээс “Жаахан шаргын нутаг-2024” уралдааны оролцогчдын бүтээлээр Баруун-Урт хотын Дарьганга зочид буудалд үзэсгэлэн дэглэж олон нийтийн хүртээл болгосон байна.

jaahan_sharga5 Уралдаанд ирүүлсэн бүтээл. Яруу найрагч, сэтгүүлч И.Батсүхийн "Наранчимэг" шүлгийг бичжээ.

jaahan_sharga4-1 Сэтгүүлч, яруу найрагч И.Батсүхийн гэргий, үр хүүхдүүд уралдааныг ивээн тэтгэж, багш, сурагчдад хүндэтгэл үзүүлжээ.

jaahan_sharga2 Сэтгүүлч, яруу найрагч И.Батсүх болон бусад уран бүтээлчийн бүтээлийн дээжээс үзэсгэлэнд дэлгэжээ.

jaahan_sharga1  Уралдааны оролцогчдын бүтээлээс