05 сарын 06, 2024
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй, 23-25 хэм дулаан байна. Харин баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.

Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг  ЦУОШГ-аас анхааруулж байна.