Шилэн зуд : Намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшиг.
/Монгол хэлний их тайлбар толь - https://mongoltoli.mn/
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд 8 аймгийн 18 суманд шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 суманд зудархуу нөхцөл үүссэн байна.
Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.