Сонгуулийн ерөнхий хорооноос дараах нам, эвслүүдэд батламж олгов.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нам, эвслүүдэд батламж олгох арга хэмжээ өчигдөр боллоо.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос дараах нам, эвсэлд батламж олгов.
Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвслүүдэд 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болох сургалтын урилга өглөө. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх, баримт бичиг бүрдүүлэх, цахим сан ашиглах, нэр дэвшигчийг бүртгэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар хамтран нам, эвслийн төлөөлөлд сургалт зохион байгуулж байна.