05 сарын 02, 2024
Сумын эмнэлэг, цэцэрлэг ажилтнуудынхаа хүүхдэд өрөө тохижуулжээ
Сумын эмнэлэг, цэцэрлэг ажилтнуудынхаа хүүхдэд өрөө тохижуулжээ

Эрүүл мэндийн төвийн хүүхэд хөгжлийн өрөөнд ажилчдынх нь хүүхдүүд тоглож байна.

Тиймээс аав, ээжийнхээ ажил дээр ирж тэдэнд зориулсан өрөөндөө амарч, шатар, даам, шагай зэрэг сонирхсон тоглоомоороо тоглож байгаад гэртээ харьдаг.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Эрүүл мэндийн төв болон Хүүхдийн цэцэрлэг байгууллагынхаа ажилтнуудын хүүхдэд зориулан “Хүүхэд хөгжлийн өрөө” тохижуулан ашиглаж эхэлжээ.

Тухайн байгууллагууд нь хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулснаар ажилтнуудынхаа хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах, танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл авах, төвлөрч суун хичээл, гэрийн даалгавраа хийх зэрэг эерэг орчин бүрдүүлсэн байна. Мөн эцэг, эхчүүдийг ажлаа тайван хийх нөхцөл боломжоор хангаж, ажлын бүтээмжийг нь бууруулахгүй байхад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг аж.

Хүүхэд хөгжлийн өрөө тохижуулсан байгууллагын удирдлагууд “хүүхдүүд сургууль, цэцэрлэгээс тарах үед эцэг эхчүүдийн ажлын цаг дуусаагүй байдаг. Тиймээс аав, ээжийнхээ ажил дээр ирж тэдэнд зориулсан өрөөндөө амарч, шатар, даам, шагай зэрэг сонирхсон тоглоомоороо тоглож байгаад гэртээ харьдаг. Байгууллага дотроо энэ зохион байгуулалтыг хийсэн нь ажилтнууд болон тэдний хүүхдүүдийн хөгжилд хэрэгтэй зүйл болжээ” хэмээн ярьж байлаа. 

huuhdiin_uruu_1 Хүүхдийн цэцэрлэгийн Хүүхэд хөгжлийн өрөө

huuhdiin_uruu_4  Хүүхэд хөгжлийн өрөөнд даалгавраа хийж буй сурагч