Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг энэ сарын 1-ний 20:00 цагт унтраажээ.
Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраажээ. Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд гарсан ойн түймрийг энэ сарын 1-ний 20:00 цагт унтраасан байна.
Эдгээр түймэрт 38430 га орчим талбай өртөж шатсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон байна.