05 сарын 01, 2024
Төгрөг сумын сургууль, цэцэрлэг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болжээ
Төгрөг сумын сургууль, цэцэрлэг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болжээ

Сургуулийн дотуур байрны усанд орох өрөөнд угаалтуурууд /ариун цэврийн өрөөнийхөөс гадна/ байршуулжээ.

орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, сурагчид, багш, ажилтнуудад эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн ариун цэврийн байгууламж ашиглах боломжийг бий болгожээ.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, сурагчдын дотуур байрууд, гал тогоо болон цэцэрлэг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болж өдөр тутамдаа ашиглаж байна.  

Тус сумын сургуульд 500 орчим хүүхэд суралцдагийн 100 гаруй нь дотуур байранд суудаг байна. Мөн хүүхдийн цэцэрлэгт 2-5 насны 120 орчим хүүхэд сурч, хүмүүждэг аж.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж буй энэхүү ажил нь орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, сурагчид, багш, ажилтнуудад эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн ариун цэврийн байгууламж ашиглах боломжийг бий болгожээ. Уг ажлыг Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу Жаклин ХХК хийж гүйцэтгэсэн байна. 

Төгрөг сум өнгөрөгч онд цэвэр усны байгууламжийн шугам сүлжээнд холбогдсон бөгөөд сумын хэмжээнд бохир ус соруулах автомашиныг шийдвэрлэх ажлыг зохион байгуулж буй юм байна.  

ariun_tsevriin_baiguulamj_3  Сургуулийн дотуур байрны усанд орох өрөөнд угаалтуурууд /ариун цэврийн өрөөнийхөөс гадна/ байршуулжээ.

ariun_tsevriin_baiguulamj_2 Бага ангийн сурагчид тэр тусмаа зургаан настнуудад зориулж нурууны өндөрт нь тохирсон угаалтуур байршуулсан байна. 

ariun_tsevriin_baiguulamj_1 Ариун цэврийн өрөө

ariun_tsevriin_baiguulamj_5 Хүүхдийн цэцэрлэгийн нэг бүлгийн ариун цэврийн өрөө

ariun_tsevriin_baiguulamj_6 Хүүхдийн цэцэрлэгийн нэг бүлгийн ариун цэврийн өрөө