Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болсон гэж үзэн эл шийдвэрийг гаргажээ.