05 сарын 01, 2024
Замын-Үүд – Эрээний автозамын боомтыг гурав хоног хаана
Замын-Үүд – Эрээний автозамын боомтыг гурав хоног хаана

Замын-Үүд – Эрээний автозамын боомтыг өнөөдрөөс энэ сарын 3-ны өдрийг хүртэл түр хааж байна.

Энэ сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг танилцуулж байна.

Замын-Үүд – Эрээний автозамын боомтыг өнөөдрөөс энэ сарын 3-ны өдрийг хүртэл түр хааж байна. Учир нь БНХАУ-ын Хөдөлмөрчдийн баяр тавдугаар сарын 1-3-нд болдог бөгөөд энэ нь тухайн улсын нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг тул хууль тогтоомжийн дагуу хоёр улсын хилийн боомтыг түр хааж буй юм байна.

Харин энэ сарын 23-нд Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23-нд тохиож нийтээр амрах тул тухайн өдөр Замын-Үүд – Эрээний автозамын боомт мөн амрах ажээ.

Энэ сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг танилцуулж байна.

boomt_5_sar