Цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт сургуулиудын байранд зохион байгуулна.
Хугацаат цэргийн албаны энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд нэ сарын 4-ны өдөр буюу ирэх бямба гарагт эхэлж 6-ныг хүртэл үргэлжилнэ.
Цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт дараах байршилд зохион байгуулна.
Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургуульд болно.
Цэрэг татлагын байранд очихдоо иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, их, дээд сургууль төгссөн бол дипломыг авч очих дүрэмтэй байна.