Зургийн эх сурвалж- Adobe stock.com
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон 1998 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Харин Монгол Улс тус өдрийг 2006 оноос олон нийтэд танилцуулж хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалах болсон байна.
Хүүхдийг Ивээх Сангаас 2023 онд 0-14 настай хүүхдүүдийн асран хамгаалагчдын дунд хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын талаар судалгаа авчээ. Тус судалгаанд хамрагдсан 820 хүний 35 хувь нь хүүхдийг хүмүүжүүлэхдээ зодож шийтгэх нь зөв гэдэгтэй санал нэгджээ. Мөн 41 хувь нь хүүхдээ ямар нэгэн байдлаар зодож шийтгэж байсан гэсэн судалгааны үр дүн гарсан байсан аж.
Түүнчлэн эцэг,эхчүүд ажлаас үүдэлтэй стресс, уур бухимдлаа хүүхдэдээ гаргах нь зонхилж байгааг онцолжээ.