04 сарын 30, 2024
Олимпын эрх олгох тэмцээнээс Б.Амарзаяа хүрэл медаль хүртэв
Олимпын эрх олгох тэмцээнээс Б.Амарзаяа хүрэл медаль хүртэв

Б.Амарзаяа

Олимпын эрх олгох эл тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлагад Б.Амарзаяа болон тамирчин Ц.Жигжидсүрэн оролцсон юм. 

"Парис-2024" олимпын эрх олгох туялзуур сэлмэний тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад боллоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн хүнд сэлмэний төрөлд манай улсын тамирчин Б.Амарзаяа хүрэл медаль хүртсэн байна.

Тэрбээр Малайз, Кувейт, АНЭУ, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчныг ялжээ. Харин шийдвэрлэх тулааныг Сингапурын сэлэмчин Абдул Рахмантай хийж ялагдсанаар хүрэл медалийн тавцанд зогсжээ.

Олимпын эрх олгох эл тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлагад Б.Амарзаяа болон тамирчин Ц.Жигжидсүрэн оролцсон юм.