04 сарын 30, 2024
Авто замын зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ
Авто замын зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ

Авто замын зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ

Нэгдүгээр хэсгийн авто замын асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн хийгдэж дууссаны дараа үргэлжлүүлэн хоёрдугаар хэсгийн ажил эхэлнэ гэж Нийслэлийн авто замын газраас мэдээлэв. 

Зам засварын ажилтай холбогдуулан нийслэлийн зарим авто замын чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсгийн ажил өчигдөр эхэлсэн байна. Энэ хүрээнд Нарантуул захын уулзвараас Халдвартын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний өчигдөр 22:00 цагт хаасан бөгөөд өнөөдөр 23:00 цаг хүртэл авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Нэгдүгээр хэсгийн авто замын асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн хийгдэж дууссаны дараа үргэлжлүүлэн хоёрдугаар хэсгийн ажил эхэлнэ гэж Нийслэлийн авто замын газраас мэдээлэв.