“Эхийн голын усан сан”-г эргэн ашиглаж эхлэв.
Баянхонгор аймгийн Шинэжинст суманд орших “Эхийн голын усан сан”-г хэвийн ажиллагаанд шилжүүлэх ажлыг “Эрдэнэ монгол” компаниас орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэжээ.
1973 онд байгуулсан тус усан санг нутгийн тариаланчид ногоо усалгаандаа тогтмол ашигласаар ирсэн байна. Гэвч 2013 оноос хойш уг системийн нэгдүгээр усан сан усны сэлгэлт байхгүйгээс замагжиж, бохирдол хуримтлагдсанаар сүүлийн 11 жилийн турш ашиглахгүй байжээ.