Талийгаач өмгөөлөгч Г.Батбаяртай хамтран хамтран ажиллаж байсан иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр ХБХ хийлээ.
Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт машиндаа нас барсан байдалтай олдсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Тэгвэл талийгаачийн үхлийн талаар түүний хамтран ажиллаж байсан иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тэд “Талийгаач “Ноён уул”-ын хэрэгт 10 гаруй жил ямар ч үнэ хөлсгүйгээр хуулийн зөвлөгөө өгч байсан. Мөн дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болоход, цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаа явуулсан. Олдсон орой нь бид Хан-Уул дүүргийн цагдаагийн газар очсон. Хамгийн гол нь тухайн мөчид гэрээслэл нь олдоогүй байж хоёр хоногийн дараа гарч ирсэндулс төрийн шинж чанартай аллага гэж хардаж байгаа гэдгээ хэлж байв.
Эвийн хүч эх нутгийн төлөө ТББ-ын ажилтан С.Чимгээ:
-Талийгаач Г.Батбаяр манай байгууллагад өнөөдрийг хүртэл Дорноговь аймагт болж буй ураны асуудлыг шударга зөв шүүхэд тусалж, тус газрын хууль бус ажлыг хазаарлаж ирсэн өмгөөлөгч. Юун түрүүнд тус хэргийг үнэн зөвөөр шүүхийг шаардаж байна. Энэ хэрэг будилна гэж айж байна. Учир нь гэр бүлд нь өглөө задлан шинжилгээ хийнэ гэсэн атлаа 00:00 цагт гэрийнхнийх нь төлөөллийг нь оролцуулахгүйгээр задлан хийсэн. Үүнээс эхлээд харвал энэ бүхэн зохион байгуулалттай нь тодорхой байна гэлээ.