Ихэнх нутгаар дулаарна
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын таван хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.
Дөрөвдүгээр сарын 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Хур тунадас:
Тавдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр салхитай байна.
Агаарын температур:
Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 хэм хүйтэн, өдөртөө +9...+14 хэм дулаан.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -3...+2 хэм, өдөртөө +14...+19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 хэм, өдөртөө +23...+28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 хэм, өдөртөө +17...+22 хэм дулаан байна.