04 сарын 28, 2024
Монгол банхар дэлхийн 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүллээ
Монгол банхар дэлхийн 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүллээ

Монгол банхар дэлхийн 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүллээ

Хорват улсын Загреб хотод болж буй "World Dog Show 2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол банхар тэмцээний 11-р группийн нийт 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүлснээр “Best in group” батламжийг авлаа. 

Одоогоор “Дэлхийн нохой судлалын холбоо”-нд нийт 367 үүлдэр албан ёсоор бүртгэлтэй бөгөөд тэднийг хоньч, анч нохой гэх зэргээр 11 группэд ангилдаг юм байна. Харин 11-р группэд  хараахан тус холбоонд албан ёсоор бүртгэгдээгүй нохдыг хамруулж, нэрлэдэг аж. 

"Монголын нохой судлалын холбоо"-ноос "World Dog Show 2024" тэмцээндМонгол банхар  оролцсоноор цаашдаа 2025 онд тус үүлдрийг FCI-д бүртгүүлэх хүсэлт гаргахад том нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа юм байна.

12332bf6-55c9-4fd9-917c-2d09a453b60f Монгол банхар дэлхийн 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүллээ