ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Пүрэв
Монгол Улсад генерал цол бий болсон буюу олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр” өнөөдөр тохиож байна.
1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлөөс 52 дугаар тогтоолыг гаргаж генерал хэмээх цэргийн дээд цол бий болгож байжээ. Улмаар төр, цэргийн 11 хүнд тухайн цолыг олгосон түүхтэй аж.
Тухайн цаг үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд 222 цэргийн зүтгэлтэн генерал цол хүртсэн байна.