04 сарын 28, 2024
Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй
Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй

Ховд аймгийн Дарви суманд газар хөдөлжээ.

Мөст сумын төвөөс зүүн зүгт 53км-т оршдог гэж ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ.

Ховд аймгийн Дарви сумын нутагт өнөөдөр 01:48:39 цагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт болсон газарт хоёр малчин айл нутагладаг бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэдгийг Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Тухайн газар нутаг нь Дарви сумын төвөөс баруун урд зүгт 19км, Цэцэг сумын төвөөс зүүн хойд зүгт 27км, Мөст сумын төвөөс зүүн зүгт 53км-т оршдог гэж ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ.