04 сарын 26, 2024
Зургаан нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
Зургаан нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч байна

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа.

Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөв. Нам, эвслийн удирдлагууд сонгуульд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.

438231465_409001785281481_2659437147741784951_n Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт  зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

436836127_716426450437805_8466384358275137054_n 437094884_437825058832469_7051125366769885857_n 438196275_983466440056306_5701486397152057061_n 438203921_1668540763685060_4368643045913351571_n 438209175_4480557952168566_3591130518385756780_n 438245471_1133565647788219_4600078449994279274_n 438270988_1376039186304651_1040360329748029158_n