Монгол хэл бичгийн шалгалтдаа унасан сурагчид элсэлтийн шалгалт өгч болно
Монгол хэл бичгийн шалгалтдаа унасан сурагчид элсэлтийн шалгалт өгч болно
Босго онооны болзол ханаагүй сурагчид долоодугаар сарын 4-7-нд болох элсэлтийн шалгалтаа өгч болох аж. Харин “Монгол хэл, бичгийн шалгалт”-даа наймдугаар сарын 17-нд дахин хамрагдах юм байна.
Их дээд сургуульд элсэн суралцах сурагчдаас жил бүр авдаг “Монгол хэл, бичгийн шалгалт”-ыг энэ сарын зургаанд авсан. Боловсролын үнэлгээний төвөөс 5300 гаруй сурагч “Монгол хэл, бичгийн шалгалт”-д тэнцээгүй гэж мэдээлсэн. Тэгвэл босго онооны болзол ханаагүй сурагчид долоодугаар сарын 4-7-нд болох элсэлтийн шалгалтаа өгч болох аж. Харин “Монгол хэл, бичгийн шалгалт”-даа наймдугаар сарын 17-нд дахин хамрагдах юм байна.
Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ жил баталсан элсэлтийн шалгалтын журамд:
- Монгол хэл бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.
- Шалгуулагч нь "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад шалгалтыг өгч болно.
- "Монгол хэл бичгийн шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.
- Элсэлтийн шалгалтын анхны оноог тухай бүрд шууд засалтын цахим технологийг ашиглан засаж, үр дүнг нээлттэйгээр мэдээлнэ.
- Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь шалгалтын зохион байгуулалт, шалгалтын материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг шалгалт зохион байгуулж дууссанаас хойш ажлын таван өдөрт хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
- Шалгалтын зохион байгуулалт, материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл гомдлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага дээр биеэр болон info@eec.edu.mn хаягаар ирүүлж болно гэж тус тус заажээ.