04 сарын 26, 2024
“The Mongolz” баг анх удаа “ESL Pro League”-ийн хасагдах шатанд шалгарлаа
“The Mongolz” баг анх удаа “ESL Pro League”-ийн хасагдах шатанд шалгарлаа

"The MongolZ" баг

Цахим спортын "ESL Pro League"-ийн 19 дэх улирлын тэмцээн Мальта улсад болж байна.

Уг тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож буй манай улсын "The MongolZ" баг энэ сарын 24-нд анхны тоглолтоо хийж Саудын Арабын "Falcons" багийг 2:1 гэсэн харьцаатай хожиж, "ESL Pro League"-ийн хасагдах шатанд анх удаа шалгарсан. Харин дараагийн учраанд дэлхийн шилдэг багуудын нэг болох "G2 Esports" багийг хожсон юм. Хэрэв манай улсын баг дараагийн тоглолтод илүүрхвэл, лигийн шөвгийн наймд шалгарах юм.