04 сарын 26, 2024
Говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга болохыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Улаанбаатар хотод өнөөдөр +5...+7 хэм дулаан байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр салхилж, хур тунадас орохгүй. Харин нутгийн баруун болон хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байна. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.