Үндэсний аудитын газар 2024 оны 4 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд Үндэсний аудитын газар 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ. Харин бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлэх юм байна.