04 сарын 24, 2024
“Ногоон автобус”-ны хэргийг шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо
“Ногоон автобус”-ны хэргийг шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо

Шүүх хурал 5-р сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон байна.

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 5-р сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон байна.

Прокурорын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Энэ хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагууд болон БНСУ-ын  хоёр иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагдаад байгаа юм.