04 сарын 24, 2024
Бороо, нойтон цас 28-ныг дуустал үргэлжлэн орно
Бороо, нойтон цас 28-ныг дуустал үргэлжлэн орно

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар 15-17 м/с, зарим үед 20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -1...+4 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3....+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, Хангай нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, хур тунадас орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, +6...+8 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, цас орж цасан шуурга шуурна.

Салхи 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с, зарим үед 20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.