04 сарын 24, 2024
Хөгжөөн дэмжигч сурагчдын анхдугаар тэмцээн боллоо
Хөгжөөн дэмжигч сурагчдын анхдугаар тэмцээн боллоо

Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн нь өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 2660 гаруй сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос 33 сургуулийн 56 багийн 896 сурагч II шатанд шалгарсан юм.

Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн нь өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөөллийг сайжруулах зорилготой аж.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ:66277db580ae7649f2a46928

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Монголын спорт сонирхогчдын хөгжөөн дэмжигчдийн холбоотой хамтран уг тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй. Оролцогч багууд дүүргийн харьяаллын дагуу анхан шатны тэмцээнээс эрхээ авч, шалгарсан багууд өнөөдөр шигшээ тэмцээнд оролцож байна. Ингэхдээ бага насны ангилалд 1-5 ангийн сурагчид РОМ буюу цацагтай бүжиг, Зумбо жүжгийн төрлийг зохиомжилж, дунд (6-9 дүгээр ангийн сурагчид) болон ахлах (10-12 дугаар ангийн сурагчид) насны ангилалд оролцож буй сурагчид РОМ буюу цацагтай бүжиг, НІР НОР жүжгийн төрлийг зохиомжлон өрсөлдөж байгаа юм.

Ерөнхий боловсролын 13-р сургуулийн “Twilight” багийн оролцогчид:66277dc180ae7649f2a46929    

Энэ төрлийн тэмцээн өмнө нь зохиогдож байгаагүй болохоор гимнастикаар хичээллэж байгаагүй юм. Харин энэ тэмцээнд оролцохын тулд гимнастик болон Hip Hop бүжгийн төрлөөр хоёр сар хичээллэж, дүүргээсээ шалгаран шигшээ тэмцээнд өрсөлдөж буйдаа баяртай байна хэмээлээ.

66277c9b80ae7649f2a46927 66277dcb80ae7649f2a4692a Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.